“Хүний төлөө-Зөв тус” аян хүрээгээ тэлсээр байна

2015.10.22

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өрнүүлж байгаа “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас холбогдох байгууллагуудтай хамтран 2015.10.16-21-ний өдрүүдэд Багануур, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, “Багануур-АЗЗА”, “Дархан-АЗЗА” ХХК-д зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгууллаа.

Энэ хүрээнд 128 удирдах, болон ажилтныг хамруулсан сургалтыг хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын асуудлаар аж ахуйн нэгж, байгууллагад зохион байгуулах ажил, ажилтны оролцоо, эрх, үүрэг сэдвээр хичээл заасан байна.

Сургалтад нэр бүхий байгууллагуудын 256 ажилтан, өргөх зөөх таван механизм, 45 тоног төхөөрөмж, 16 ажлын байр хамрагдлаа. Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг хэрхэн арилгах талаар хамтарсан зөвлөмж өгч цаашид 64 ажлыг хийж гүйцэтгэхээр тогтсон байна. Энэ дагуу ажил олгогчидтой хамтран хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр тодорхой ажлыг хийхээр боллоо. Мөн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд зургаан үзүүлэлтээр 36 удаа хэмжилт хийж цаашид авах арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих