Д.Дагваа аварга Б.Лагшмигаасаа салсан уу?
Арлын Японыг мэргэжлийн сүмо бөхөөр байлдан дагуулж явсан их аварга Д.Дагвадорж албан ёсоор зодог тайлснаасаа хойш нам гүмхэн амьдрахаар шийдсэн. Гэвч нутагтаа ирж төвхнөсөн тэрбээр Чөлөөт бөхийн холбоог тэргүүлэх болсноор бас л хэл ам дагуулж эхэлсэн билээ.
Хувийн амьдрал нь жаахан асуудалтай байгаа аварга маань авааль гэргий, алаг үрсээсээ тусдаа амьдрах болсон төдийгүй өөрөөсөө олон насаар дүү эмэгтэйг насны ханиараа сонголоо гэх яриа нэг хэсэг хэвлэлийн хуудсанд бичигдсэн.
Түүнийг Б.Лагшми гэх бүсгүйтэй хамт амьдарч байгаа талаар бүсгүй нь өөрөө ярьсан байдаг. Даанч аваргын ээж хүүгийнхээ хоёр дахь амьдралд тааламжгүй хандаад байгаа гэх мэдээлэл гарсан нь үнэн бололтой. Хосууд хоёр тийшээ салцгаасан гэх яриа гарах болов. Энэ талаар аваргын хайрыг татсан дүүмэд бүсгүй Б.Лагшми “Бид эв найрамдалтайгаар салцгаасан” хэмээн ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Монголд өөр сонин мэдээ мэдээлэл байдаггүй аятай л байх юм. хувь хүний амьдрал, ор хөнжлийн асуудлыг улс даяар бичих ямар шаардлага байдаг юм бэ. Шинжлэх ухаан танин мэдэхүй гээд сэдэв байдаг шүү дээ. Тэр гарч байгаа сэтгүүлүүд ч гэсэн дандаа айл гэрийн амьдрал, хов жив, хөнжил доторх амьдрал, тархиа цэнэглээ баймаар байна шүү дээ.