Нутагтаа тарвага гаршуулсан нь өсч үржээд нутгаа ч тэлэх болжээ
Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 1990-ээд оноос хойш тарвага илт цөөрчээ. Тус сумын Сайн-Ус багийн ногоочин Д.Даваажав гуай устаж үгүй болох эрсдэлд орсон тарвагыг өсгөж үржүүлж, хамгаалах зорилгоор нутагтаа гурван га газарт тарваганы бэлчээрийг хашиж эхэлсэн байна.
Тэрээр одоогоос найман жилийн өмнө нутагт нь тав зургаахан тарвага үлдсэн байсныг өсгөж үржүүлсээр 50-60 тарвага болгож тоо толгойг нь нэмэгдүүлсэн аж.
Харин түүний хэлж буйгаар тарвага өсөж үржиж олуулаа болохоороо хашаанд тогтохгүй өөр газарт нутаг сэлгэх маягтай нүүгээд явчихдаг гэнэ. Өсгөсөн тарвагануудын ихэнх нь бараг нэг км-ийн зайтай шинэ нутаг сэлгэж нүүгээд явсан тул Д.Даваажав гуай харж хамгаалж чадахгүй болжээ.
Х.Эрдэнэбулган
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: