Ц.Мянганбаярын “Орхон голын хэргээр” 135 тэрбумын өрөнд оров
“Алтан дорнод Монгол” “Монгол газар” зэрэг компаниуд Орхон голын эхэнд алт олборлож байгаад жижиг компаниудад түрээсээр эзэмшүүлсэн гэсэн нэрээр орхин оджээ.
Банк дампууруулсан, чанаргүй зээлийн эзэн зэрэг олон нэр зүүж байсан мань эр өнөөдөр эрх чөлөөтэй хэд хоног алхсан боловч “Орхон голыг бохирдуулагч” гэсэн нэр хоч дагах болжээ. Зөвхөн түүний “Монгол газар” компаний лицензтэй талбайд байгаль орчин учирсан хохирол нь Монгол мөнгөөр тооцвол 135 тэрбум төгрөг болжээ. Энэ их мөнгийг өгөх хүн одоогоор олдохгүй байгаа бөгөөд олон жижиг компаниуд “Бид Архангай аймгийн томчуудад тус бүр 13 сая төгрөг өгсөн тийм юм байхгүй” хэмээн дуу дуугаа авалцан хэрэлдэж байна.
Юутай ч Байгаль орчны сайд Л.Гансүх “Эдэнд ямар ч зөвшөөрөл өгөөгүй, бүгд хууль бус байна” хэмээн хатуу мэдэгдсэн байна. Ийнхүү Ц.Мянганбаярын нэр холбогдсон “Орхон голын хэрэг” шинээр мэндлэв
С.Батболд www.TSAG.mn
URL: