Дэлхийн ураны нөөцийн 4.6 хувь Монголд байдаг
Дэлхийн нүүрсний нөөцийн 0.8 хувь, харин дэлхийн ураны нөөцийн 4.6 хувь нь Монгол Улсад байна гэсэн судалгаа бий. Нүүрснээс илүү ураныг ашиглах нэг давуу тал нь энэ. Өөр нэг давуу тал уран нь нүүрснээс 20 мянга дахин нягтаршилтай. Энэ мэтчилэн цөмийн эрчим хүчийг ашиглах нь эдийн засаг, эрчим хүчний олон давуу талыг дагуулж байгаа тухай судлаачид тайлбарлалаа.
Энэ талаар Токиогийн техникийн их сургуулийн Цөмийн реакторын судалгааны лабораторийн судлаач Акио Минато “Цөмийн цахилгаан станц барих нь маш өртөг өндөртэй. Гэхдээ танайх шиг хэрэглэх түүхий эд нь хангалттай байгаа нөхцөлд станц барьсан өртгөө нөхөхөөс гадна ашигтай ажиллах олон боломж бүрдэх юм.
Монгол Улс ураны нөөцөө үр ашигтай зарцуулах, цөмийн технологийн салбарт олон улсад хөгжлөөрөө өрсөлдөх, агаарын бохирдлоосоо салах гээд олон боломж цөмийн цахилгаан станцтай болсноор бий болно гэж би харж байна” гэлээ.
URL: