Ямх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ

Ямх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ
Яргай ташууранд цаг хугацаа гуядагдаад
Өмд нь дэндүү нарийдаад өмсөж зүүхэн өөрчлөгдөөд
Өнөө цагийн хөвгүүд зуданд өеөдсөн төлөг шиг болж
Зүрхэндээ уйлдаг эрчүүд алга хацар нь дандаа нойтон
Зүг чиггүй хамхуул шиг хүсэл зориг нь хайш яайш
Хээгүй гүндүүгүү монгол зан хиртсэн сар шиг болж
Хээнцэр ганган нүүрээ будсан эрийн хугасхануудаар дүүрчээ
Бүсгүй заяаг ноолнуу гэхээс нөмөрлөж чадахгүй
Бүжин зүрхтэй атлаа мууг гойчлохдоо эрдүү
Тулга тойрсон хэрүүл хийхээс хэтрэхгүй
Тулаад зогсохоор өргөдөл мэдүүлхээл боддог
Хагас шил архи даахгүй дэлхийгээр нэг орилдог ооворгон
Хад шиг суйртай эрчүүд үгүй болж дээ
Гэдсээ илээд лаглайн хэвтэж байтал
Гэр доогуур чинь ухаад эх оронгүй боллоо
Хамгаалаад босох эзэн сүлд нь ганцаардаад
Хархиран омогших жинхэнэ эр хүн ховор болж…

/Оршихуй Оогий/


URL:

Нэр: зочин Огноо: 22 October 2015

хэхэ тийн шүү нээрээ

Нэр: Anonymous Огноо: 23 October 2015

gaikhatai

Сэтгэгдэл бичих