Сөүл хотын дарга Пак Вон Сун Монгол иргэдтэй уулзлаа
Өчигдөр буюу 2015 оны 10-р сарын 21-ний өдөр Түндэмүн глобал төвд Сөүл хотын дарга Пак Вон Сун тус улсад ажиллаж, амьдардаг Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уг уулзалтанд БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, БНСУ дахь Монгол иргэдийн холбоо, Солонгост сургууль төгсөгчдийн холбоо, Солонгост суралцагч Монгол оюутны холбоо, БНСУ дахь эмэгтэйчүүдийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцож, өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар санаа бодлоо илэрхийлж, дэмжлэг хүсч, мөн өмнөх уулзалтаас хойш шийдвэрлэгдсэн асуудлуудад талархсанаа илэрхийллээ.
Уулзалт дээр дурдагдсан саналуудыг товчлон хүргэвэл:
- Оюутны дотуур байрны тоо, хангамжыг нэмэгдүүлэх
- Хотын захиргааны ажилтнуудыг гадаад иргэдтэй харилцах сургалт, орчуулгын тал дээрх анхаарах
- Монгол таунд үндэсний хэв маягийг илтгэсэн Монгол гудамж байгуулах, гэрэлтүүлэг орчныг сайжруулах
- Арга хэмжээ, сургалт зохион байгуулах газар, чөлөөт цагаа өнгөрүүлэх,спортоор хичээллэх заал танхим гаргаж өгөх
- Монгол номын сан дэмжих, шинэ номын фонд үүсгэхэд туслах
- УБ хотод Сөүл хотын мэдээлэл олгох төв байгуулах гэх мэт хүсэлтүүдийг Монгол иргэдийн зүгээс тавьсан бөгөөд Сөүл хотын дарга Пак Вон Сун дээрх асуудлуудыг судалж, боломжтой зүйлүүдийг нь шийдвэрлэж өгөхийг хотын захиргааны холбогдох ажитнууддаа үүрэг болголоо.
URL: