Зөрчил гаргасан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоожээ

14454879185628652e2885c

Мэргэжлийн хяналтын байгууллагаас эх барих, эмэгтэйчүүдийн болон мэс ажилбар, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад, Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой болон оргүй нийт 84 эмнэлэг, Арьс, гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мөн ортой, оргүй нийт 15 эмнэлэг, нийт 99 эмнэлэг хамрагджээ. Эдгээр байгууллагууд нь 100 хувь хувийн хэвшлийн эмнэлгүүд байгаа бөгөөд ортой эмнэлэг 20, сувилал 2, оргүй 77 эмнэлэг байсан аж. Үүнээс зөрчил дутагдал их гарсан “Happy family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” гэсэн зургаан эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоогоод байна.

Мөн бусад эмнэлэгүүдээс, эмнэлгийн ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь холбоотой нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Тухайлбал:

  • Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн 48 буюу 56 хувь нь зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын биш байранд үйл ажиллагаа явуулж байгаа.
  • Өөрийн байрандаа ариутгал хийдэг 29 эмнэлгийн 58 хувьд нь бохир багаж, хэрэгсэл, материалыг хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах зэрэг зориулалтын 3-5 өрөөтэй байх шаардлага зөрчигдөж байна.
  • Дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай нь холбоотой зөрчлүүдийн хувьд:эмнэлгүүд нь үзүүлж байгаа тусламж үйлчилгээнийхээ чанарт тогтмол хяналт тавьж ажилладаггүй, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлээгүй, хүчин төгөлдөр анхан шатны маягтаар бүрэн хангагдаагүй, хөтөлж буй баримт бичгүүдийг зааврын дагуу хөтөлдөггүй, үйлчлүүлэгчийг мэс засалд бэлтгэж, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлээгүй хагалгаа хийсэн, ор бүхий эмнэлгүүд нь өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Т.Болормаа

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих