Дэлхийн газар нутгийн 24 хувийг цөлжилт эзэлж байна
Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь олон сөрөг үзүүлж байгаа. Харин хүмүүс үүний эсрэг арга хэмжээг тэр бүр авдаггүй. НҮБ-ын Байгаль орчны төлөвлөгөөний газрын нэгэн илтгэлд “Дэлхийн зарим нутагт газар нутгийг үргэлжлэн ашиглаж болохгүй хэмжээнд хүрч байна. Хэрэв ийм байдлыг өөрчлөхгүй бол 2050 он гэхэд дэлхийн 849 сая га газар цөлжих болно” гэсэн аж.
Мөн уг илтгэлд тэмдэглэхдээ, өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа дэлхийн хүн амыг тэжээхийн тулд маш олон газар нутгийг тариалангийн талбай болгон өөрчилж байгаа юм. Харин үүний уршгаар бэлчээр, ой модны талбай багасч байгаа гэнэ. Одоогоор дэлхийн газар нутгийн 24 хувийг цөлжилттэй газар нутаг эзэлж байна.
Өдгөө таван тивд цөлжилтгүй нугаг үлдээгүй аж. Автрали, ОХУ, АНУ, БНХАУ, Канад зэрэг газар нутгаараа эхний байрыг эзэлдэг орнуудад мөн цөлжилт ихээр явагдаж байгаа тухай ч дурджээ.
Г.Төмөр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: