“Занданшуулсан” гэдэг талаар нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна

61735

Архангай аймгаас олдсон өвгөн ламын биеийг гандан хийдэд байрлуулж сүсэгтэн олныг мөргүүлж байгаа тухай мэдээ бүх тв-ээр явж байна. Энд ЗАНДАНШУУЛСАН гэдэг үгийг байнга хэрэглэж нийгэмд ийм ойлголтыг төрүүлж байна. Занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч тусгай аргаар занданшуулан өөрөөр хэлбэл борцолдог бүдүүлэг маягийн үйл ажиллагаа. Эртний мумминуудаас эхлээд олон бий.

Харин энэ ламын биед тархи хийгээд дотор эрхтэн бүрэн. Өөрөөр хэлбэл занданшуулаагүй. Өөрөө бие барахдаа тарнийн хүчээр биеэ хурааж мөнх хийгээд мөнх бусыг холбон 200 жилийн туршид бясалгалын байдалд биеэ хадгалж байгаа гэсэн үг.

Самади гэж энэ юм аа. Буриадын Итгэл хамба тай адил. Оросод байгуулагдсан Итгэл хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч шинжилгээ хийгээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. 150 гаран жилийн настай. Түүний нүд аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн. Тусгай хоргонд байдаг. Харин Архангайн энэ өвгөн лам 200 гаран жилийн настай. Агуйд байж байгаад хулгайчийн гарт өртөж тээвэрлэлтийн хүнд нөхцөлийг давсан ч бие нь бүрэн бүтнээрээ нүд нь хараастай байна. Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдыг тогтоосон. Харин эн биеийн эд эс, эрхтэн бүгд бүрэн бүтэн. Биед нь хүрвэл бүлээн мэдрэгдэнэ. Тиймээс л энэ үзэгдэл бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гайхамшиг юм аа. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгон занданшуулсан гэдэг үгнээс зайлсхийгээрэй. Энэ бол монголчуудын төдийгүй дэлхийн гайхамшиг шүү.


URL:

Нэр: zoshin Огноо: 23 October 2015

saihan zov taibar bn udam ugsaa torol sadan geh met olon zuiliig medhiig hussh bn

Сэтгэгдэл бичих