УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон.
Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэнэ.
З.Пагмажав өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.
Б.Чимэг
Zaluu.com
URL: