Зам тээврийн ослоор 444 хүн амиа алджээ
Зам тээврийн ослоор амиа алдагсад болон бэртэж, гэмтэх тохиолдол буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байгаа билээ.Тухайлбал, улсын хэмжээнд он гарсаар зам тээврийн ослоор 444 хүн амиа алдаж, 1062 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд бэртсэн байна. Амиа алдагсдын 45 нь хүүхэд байсны дээр 174 хүүхэд бэртсэн байна. Дээрх тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхдийн тоо 9-өөр нэмэгджээ. Нас барсан 45 хүүхдийн 11 нь нийслэлд, 34 нь орон нутагт, хүнд хүндэвтэр гэмтэл авсан 174 хүүхдийн 104 нь Улаанбаатар хотод, 70 нь хөдөө орон нутагт осолд орсон байна.
Нийслэлд нас барсан 11 хүүхдийн хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл тав нь зорчигч, зургаа нь явган зорчигч, хүйсээр нь авч үзвэл дөрөв нь эрэгтэй, долоо нь эмэгтэй, насаар нь 0-7 насны долоон хүүхэд, 8-14 насны хоёр хүүхэд, 15-17 насны хоёр хүүхэд байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: