АНУ Б.Асадыг нэн даруй огцруулах шаардлагаас татгалзав
АНУ-ын эрх баригчид Сирийн Ерөнхийлөгч Б.Асадыг нэн даруй огцруулах шаардлагаасаа татгалзсаныг Төрийн департаментын төлөөлөгч Марк То -нер мэдэгджээ.
Гэхдээ Б.Асад ирээдүйд байгуулах шилжилтийн Засгийн газрын бү-рэлдэхүүнд орох ёсгүй гэсэн байр суурь баримталж буйг АНУ-ын төлөөлөгчид өгүүлсэн байна. “Б.Асад ямар ч тохиолдолд засгийн эрхэнд үлдэх ёсгүй. Түүнийг шилжилтийн Зас гийн газрын бүрэлдэхүүнд оруулахгүй. Гэхдээ улс төрийн хувьд зохицуулах үйл явцыг эх лүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Бид Б.Асадыг заавал маргааш юмуу нөгөөдөр явах ёстой биш гэдгийг хэлж байсан” хэмээн Марк Тонер мэдэгджээ.
Марк Тонерын мэдэгдэл нь Сирийн зөрчилдөөнийг улс төрийн арга замаар шийдвэрлэх, энэ үйл явцад Б.Асадын оролцоо ямар байх талаар АНУ-ын баримталж буй байр суурь өөрчлөгдсөнийг илтгэлээ. АНУ-ын эрх баригчид өмнө нь Б.Асадыг нэн даруй огцруулж шинэ Ерөнхийлөгч засгийн эрхийг авч, бүрэлдэхүүнд нь сөрөг хүчнийхнийг оруулсан Зас гийн газар байгуулснаар Сирийн хямралыг шийдвэрлэх боломжтой гэдгийг мэдэгддэг байв.
Мөн Сирийн Ерөнхийлөгчийг ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлд-сэн хэмээн буруутгадаг байсан. “Түүнийг эрх мэдлээс албадан буулгахыг АНУ төдийгүй дэлхийн олон орны Засгийн газар болон Сирийн ард түмэн шаардаж байна” хэмээн Төрийн департаментын төлөөлөгчид ярьжээ. Мөн АНУ-ын тал өмнө нь Сирийн асуудлаар ОХУ-тай хэлэлцээр хийхээс татгалзаж байсан ч одоо хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ илэрхийлэх болсон байна.
Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри“Уг хямралыг цэрэг зэвсгийн аргаар зогсоох арга байхгүйг Орос, Иран болон бусад орныхон хэлдэг. Үүнтэй холбоотойгоор бид улс төрийн шийдэл эрэлхийлэх талаар хүчин чармайлт гаргах ёстой. Бид Орос, Турк, Саудын Араб, Иорданы удирдлагуудтай уулзаж, улс төрийн яриа хэлэлцээрийг сэргээж, Сирид төрийн эрх мэдлийг улс төрийн арга замаар шилжүүлэх арга замыг олно гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ.
Оросын нисэх хүчин өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдрөөс Сирид байлдааны ажиллагаа эхлүүлснээр АНУ-ын тал тус улс дахь нөхцөл байдалд нөлөөлөх боломж бараг үгүй болж, ажиглагчийн байр сууринд шилжсэн билээ. Үүнээс болж Америкийн улстөрчдийн хүрээнд хатуу байр суурь баримтлагчид Оростой хамт-ран ажиллахаас татгалзахаас гадна Сирид нислэг үйлдэхийг хориглосон бүс бий болгож, нөхцөл байдлыг улам хурцатгахаар сүр дүүлж бай-сан билээ. Гэвч Ерөнхийлөгч Б.Оба магийн хувьд одоо хэрэгжих магадлалтай бод лого боловсруулж, бодит санал дэвшүүлэх хэрэгтэй гэдэг нь илэрхий юм.
Энэ зорилгоор улс төрийн хэлэлцээр эх-лүүлж, Оросын нисэх хүчний үйл ажиллагааг зогсоож, Сирийн зэвсэгт хүчний давшилтийн эрч хүчийг сааруулж, сөрөг хүчний байр суурийг нэн яаралтай бэхжүүлэх шаардлагатай. Мөн АНУ-ын зарим улс төрчийн мэдэгдлээс үзэхэд тэд Сирийг үндэс угсаа, шашны шинж тэмдгээр нь ялгаж хэд хэдэн улс болгон задлахыг зорьжээ.
Д.Болд
URL: