Украины орон нутгийн сонгуулийг 1554 шинжээч ажиглана
Энэ сарын 25-нд болох Украины орон нутгийн сонгуулийг ажиглах 14 орон болон олон улсын 14 байгууллагын 1554 албан ёсны ажиглагчийг тус улсын Сонгуулийн төв хороо бүртгэжээ. Бүртгэл хийх явц даваа гарагт дууслаа гэж Украины хэвлэлд мэдээлэв.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Ардчилсан хүрээлэн, хүний эрхийн төлөөх газраас хамгийн олон ажиглагч буюу 684, Европын сонгуулийн хяналтын байгууллагуудын сүлжээнээс 329 ажиглагч бүртгүүлсэн байна. Үүнээс гадна, Нээлттэй ардчиллын хорооны 88, Украины АНУ-ын конгрессын хорооны 72, Европын Зөвлөлийн 55, Европын оюутны форумаас 26, Европын ардчилсан сонгуулийн платформоос 28 ажиглагч тус тус бүртгүүлжээ.
Улсуудаас нийт 96 ажиглагч, тодруулбал, Даниас 33, Унгараас 27, Литваас 12, Германаас 12 бүртгүүлжээ. Мөн Их Британи, Чех, Франц тус бүр 7, Словак 5, Эстони 5, Япон 5, Канад 4, Австри 2, Польш 2 ажиглагч илгээх ажээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: