Г.Төмөрбаатар: Э.Бат-Үүл дарга ард түмний унаагаар тоглож, нийтийн тээврийг унагасан

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Г.Төмөрбаатартай ярилцлаа.

23rfs-Нийслэлийн Засаг дарга бө- гөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг огцруулах үндэслэл болон тогтоолын төслийг МАН-ын бүлгийн гишүүд ИТХ-д гардуулсан. Тэдгээр үндэслэлийн нэг нь нийслэлийн зорчигч тээврийн асуудал. Та энэ талаар арай дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

-Сүүлийн үед нийслэлийн нийтийн тээврийн бодлого үндсэндээ уналтад орсон. Энэ нь хотын дарга Э.Бат- Үүл ард түмний унаа гэж хэлж болох зорчигч тээврийн асуудлаар оролдож “тоглож” эхэлсэнтэй холбоотой. Юуны өмнө нийтийн тээврийн автобусыг эхний эгнээгээр явуулах ажлыг хийсэн. Энэ нь хэдийгээр шинэ санаа биш боловч нэг үеэ бодвол овоо хэвших хандлагатай болж байна. Үүнээс гадна төрийн өмчит гурван автобаазыг нэгтгэж, “Улаанбаатар нэгтгэл” болгож зохион байгуулсан нь нийслэлийн Нийтийн тээврийн газартайгаа зөрчилдөж эхэллээ. Учир нь, “Улаанбаатар нэгтгэл” гэж төрийн өмчтэй, томоохон бүтэцтэй компани бий болсон. Нөгөө нэгтгэсэн гээд байгаа автобусны гурван компани нь тус тусдаа удирдлагын бүтэцтэй хэвээрээ байна. Үндсэндээ толгой нь томорч төсвөөс цалинждаг дарга нарын тоо л нэмэгдсэн. Үүнийг тухайн компанийн жирийн ажилчин жолооч, мөнгө хураагч нар эсэргүүцэж, удаа дараа санал сэтгэгдлээ илэрхийлж бичиг цаас илгээсэн ч хотын удирдлага авч хэлэлцсэнгүй.

-“Улаанбаатар смарт карт” гэж компани бас л хэл ам дагуулсан үйлчилгээг үзүүлж байна гээд байх юм. Энэ нь мөнөөх үргүй зардалтай л холбогдож байгаа юу?

-Тийм. Нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлэх талаар Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авахаар төсөл хөтөлбөр боловсруулчихсан байсан. Үүнийг хэрэгжүүлээгүй мөртлөө 14 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Солонгосын компанийн төслийг хэрэгжүүлж, тоног төхөөрөмж ний- лүүлэх болон бусад үйлчилгээг гад- нынханд өгсөн байгаа юм. Ухаалаг цахим системийг нэвтрүүлснээр зор- чигчдод “шахсан” картныхаа мөнгийг хуваарилж чадахаа больсон, JPS тоног төхөөрөмжийн ажиллагаа до- голдсон гээд учир дутагдалтай юм олон байна. Ганцхан сар туршсан болоод практикт нэвтрүүлчихсэн нь доголдлын шалтгаан болсон. Нөгөө талаар автобусны чиглэл маршрутыг өөрчилж, богино болгосноор олон нийт тодорхой хэмжээний ачаалалд орж, хохирол амсч байна. Хотын аль ч хэсгээс нэг автобус, 500 төгрөгөөр төвд ороод ирчихдэг байсан бол одоо хоёр, зарим тохиолдолд гурав дамжиж байж ажил төрөлдөө очиж байгааг олон хүн хэлж байгаа. Бас нэг зүйл нь яагаад зөвхөн автобусанд суухад зориулан карт гаргаж, түүнийгээ 3600 төгрөгөөр худалдах ёстой байсан юм бэ. Одоо техник технологи, цахим ертөнц хөгжчихсөн. Худалдаа үйлчилгээгээ хийж болоод байгаа үед аль нэг банкныхаа мөнгөний картыг яагаад ашиглаж, уншуулаад төлбөрөө хийгээд явж болохгүй байсан юм бэ гээд олон асуудал байна. Зөвхөн энэ картнаас л тухайн компани тэрбум гаруй төгрөг олж байгаа байх

-Энэ үйл ажиллагааг явуулж буй компани нь 10 хувиа л авах гэрээтэй гэсэн биз дээ?

-Орлогынхоо 10 хувийг авна гэж байгаа ч 20-30 хувийг нь авчихаж байна уу, ямар хэмжээний орлого орж байна вэ гэдгийг хянах ямар ч боломж одоохондоо байхгүй. Түүнээс гадна улсын төсөвт суулгаад явдаг байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, төрийн зарим албан хаагчийн нийтийн тээврийн нөхөн олговрыг нийслэлийн нуруун дээр авахаар болж байх шиг байна. Нийслэлийн ИТХ-ыг яг энэ асуудлаар удахгүй хуралдуулах төлөвтэй байгаа юм. Өмнө нь тухайн аж ахуйн нэгж зорчигч тээврийн үйлчилгээгээ иргэдэд үзүүлж, мөнгөө хураагаад өөрсдөө асуудлаа шийдээд явж болж л байсан. Гэтэл үүнд төр хөндлөнгөөс нь оролцоод мөнгө хурааж, хуваарилалт хийгээд төр, захиргааны байгууллага нь аж ахуйн ажил хийж, ачааллыг өөртөө аваад байгааг ер ойлгохгүй байна. Үндсэндээ төр нь хувийн хэвшлийн ажлыг булааж авч хийгээд үүнээс улбаалаад хоорондоо ойлголцохгүй байна гэж харагдаж байгаа юм. Одоо нийслэлийн Нийтийн тээврийн газар гэдэг байгууллага автобусны чиглэл графикийг хуваарилахаас өөр ямар ч эрх мэдэл, ажил үүрэггүй болсон. Тэнд ажиллаж байгаа 180 орчим хүнийг төсвөөс зүгээр л цалинжуулж байна гэсэн үг. Уг нь ухаалаг систем, смарт карт энэ тэрийг тэд хэрэгжүүлж байх ёстой юм.

-Бас нэг маргаан дагуулсан асуудал нь автобусны парк шинэчлэл, сунадаг автобусны санхүүжилт байна. Хэр үр дүнтэй ажил болсон гэж бодож байна вэ?

-Манай нийслэлд хувийн хэвшил болон төрийн өмчит компанийн 1500- 1600 автобус үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь хангалттай тоо. Гэтэл саяхан 20 тэрбум төгрөгийн санхүүжилтээр урт (манайхан сунадаг гэж нэрлээд байгаа) автобус оруулж ирсэн. Энэ нь ачаалал түгжрэл ихтэй манай нийслэлийн замд төдий л тохиромжтой бишээс гадна суудлын тоо, зай талбайн хувьд ч нэг их давуу юм байхгүй. Үүнээс гадна түүнд цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийх үйлчилгээ (сервис)-ний зориулалтын төв алга. Нэгэнт үйлчилгээнд явж байгаа бол цэвэрхэн, дуу чимээ бага, агааржуулалт сайтай байх ёстой. Энэ бүхэн дутагдалтай байна. Ерөнхийдөө хүн рүү хандсан үйлчилгээ гэхээсээ илүү машин техник, тоног төхөөрөмжтэй ажиллаад байгаа юм. Тэр нь ч төгс төгөлдөр биш. Урт автобусны хэдэн хаалга зэрэг онгойгоод хүмүүс нь бууж ороод л байдаг. Хэн нь төлбөрөө хийж байгааг хянах боломж ч алга. Үүнээс хэдий хэрийн алдагдал хүлээж байгааг тооцож үзэхэд ч бэрх санагдаад байдаг юм.

-Нөгөө талаар ажлын байр, боловсон хүчний асуудал гэж хамгийн гол юм байна. Түүнийг аль хэр шийдсэн байдаг юм бол. Урт автобусны жоллооч нарыг л лав Орост ч бил үү Украинд бэлдсэн гэж сонссон юм байна?

-”Улаанбаатар нэгтгэл” төрийн өмчит компанид нийлүүлсэн автобусны гурван аж ахуйн нэгжийн 300 гаруй мөнгө хураагч ажилгүй болсон. Тэдний ажлын байрны асуудлыг яаж шийдсэн юм, мэдэхгүй. Одоо байгаа төдий тооны мөнгө хураагч нарын “хувь заяа” мөн л бүрхэг байгаа сурагтай. Жолооч нарын тухайд олон хүний амь насыг хариуцаж яваагийн хувьд дээд ангиллын чадварлаг, хариуцлагатай хүмүүс байх ёстой. Тэднийг дахин давтан сургадаг, дадлагажуулдаг байх учиртай. Гэвч тийм сургалт явуулдаг эсэхийг мэдэхгүй.

-Рейлбус гэж төмөр замаар явуулдаг нийтийн тээврийн нэг хэрэгсэл орж ирээд одоо сураг ч үгүй боллоо. Түүнд хэдий хэрийн хөрөнгө зарцуулсан юм бэ?

-Найм орчим тэрбум төгрөгөөр метротой боллоо гэж УБТЗ болон нийслэлийн удирдлагууд сүр дуулиантайгаар олон түмэнд “шоудаж” байсан нь саяхан. Явж эхэлсэн өдрөөсөө хойш л алдагдалтай ажилласан. Зөвхөн УБ-Дархан-УБ-ын чиглэлд л гэхэд нэг тэрбум гаран төгрөгийн зардал гаргасан сурагтай. Ийм их хөрөнгийг олон нийтэд хэрэгтэй зүйлд зарцуулсан бол бага юм биш шүү дээ. Эхнээсээ л ашигтай байх ямар ч нөхцөлгүй юманд хөрөнгө гаргасан нь ашиг сонирхлын зөрчил байжээ гэх хардлагыг төрүүлээд байгаа юм. Ямартай ч хотын удирдлагаас нийтийнтээвэрт хандажбуйхандлага, чиглэл, бодлого нь хангалтгүй байна гэж үзсэний улмаас бид Э.Бат-Үүл даргыг огцруулах нэг үндэслэл нь энэ хэмээн оруулсан юм.

Д.Мөнхжаргал

Unen.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 21 October 2015

Харин уналтанд орсон байсан Нийтийн тээврийг Бат Үүл дарга босгох гэж шинэчлэл хийж байгаа юм биш үү. Ард олон ч дэмжиж байна. Бат Үүл даргад амжилт хүсье!

Нэр: Anonymous Огноо: 21 October 2015

Жилийн ихэнх нь хүйтэн сэрүүн улсад нийтийн тээвэр урт маршрутаар төлөвлөгдсөн байдаг. Батүүлийг өвлийн хүйтэнд автобусны буудал дээр өдөрт 6 удаа буулгаж автобус хүлээлгээд үз. Хөлдөж үхэх байлгүй. Өмнө нь шууд суугаад ажилдаа ирдэг байлаа.. одоо өглөө оройны хүйтэнд 6 удаа бууж буудал дээр чичирч зогсдог боллоо.

Нэр: Төмөрбаатарт Огноо: 21 October 2015

За даа Төмөрбаатар даргаа! Таныг автобуснэг-ийн дарга байхад өөдөлсөн юм л лав байгаагүй. Ажлаа хийж чадаагүйдээ хусагдчихаад одоо худлаа том том яриад байхын. Худлаа амнаас цаашгүй, ядаж нэг ч болов юмыг хийж бүтээгээд туршаад үзчихээд хүнийг муулж байлдаа.

Сэтгэгдэл бичих