Монголд суугаа гадаадын иргэдийг бүртгэнэ

81afb7336eaf3a3coriginal

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн болон бусад зорилгоор оршин суугаа гадаадын иргэдийг бүртгэж эхэлсэн байна.

Гадаад иргэдийн бүртгэл арваннэгдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд гадаадын иргэдэд хандан тооллогод идэвхтэй оролцохыг уриалжээ.

Энэхүү тооллогыг хийснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл, хяналт илүү сайжрах юм.


URL:

Сэтгэгдэл бичих