Дэлхийн шилдэгт өрсөлдөх 23 хөлбөмбөгчний нэр тодорхой болжээ

FIFA-Ballon-dOr-2015-telecast-in-India-e1420453170504

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) жил бүр оны шилдэг хөлбөмбөгчинг тодруулдаг. 1991 онд анхны дэлхийн шилдгийг шалгаруулж байсан. Харин 2015 оны шилдгийн төлөө өрсөлдөх 23 тамирчны нэр тодорхой болжээ.

Тэдгээр нь Испанийн “Реал Мадрид”-ын К.Роналду, К.Бензема, Г.Бэйл, Т.Кроос, Х.Родригес, Испанийн “Барселона”-гийн А.Иньеста, Х.Машерано, Л.Месси, Неймар, И.Ракитич, Л.Суарез, Германы “Бавари Мюнхен”-ы Р.Левандовский, Т.Мюллер, М.Нойер, А.Роббен, А.Видал, Английн “Манчестер Сити”-гийн С.Агуэро, К.Бютен, Я.Туре, Италийн “Ювентус”-ийн П.Погба, Английн “Челси”-гийн Э.Азар, Францын “ПСЖ”-ийн З.Ибрагимович, Английн “Арсенал”-ын А.Санчес нар юм.

Дэлхийн шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2016 оны нэгдүгээр сарын эхээр болно. Үүнээс өмнө дээрх 23 хөлбөмбөгчнөөс гурав нь эцсийн даваанд үлдэх учиртай. Харин санал асуулгад ФИФА-гийн албан ёсны гишүүн орнуудын шигшээ багуудын дасгалжуулагч, багийн ахлагчид санал өгөх аж.

2008 оноос хойш дээрх шагналыг Л.Месси, К.Роналду нар хуваан авсан. Тодруулбал Л.Месси 2009, 2010, 2011, 2012 онд, К.Роналду 2008, 2013, 2014 онд өөрийн болгосон. Энэ удаад ч гэсэн “Барселона” багийн хамтаар “Аваргуудын лиг”-т түрүүлсэн Л.Месси дээрх шагналыг авах магадлал хамгийн өндөр байна.

Г.Төмөр

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих