“Ясны сийрэгжилт”-ийн эсрэг өдөр тохиож байна
Жил бүрийн 10 дугаар сарын 20-ныг дэлхий нийтээрээ Ясны сийрэгжилт -ийн эсрэг өдөр болгон зарлаад 16 жил өнгөрчээ. Жил бүрийн энэ өдрийг хүн амын бодисын солилцооны гаралтай ясны эмгэг болон, ясны сийрэгжилт өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар хангалттай мэдээлэл олгох зорилгоор тэмдэглэсээр ирсэн байна.
Орчин үед дэлхийн нийт хүн амд тохиолдож буй хамгийн түгээмэл өвчний нэг бол ясны сийрэгжилт юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 50 дээш насныханд хийсэн судалгаагаар ясны сийрэгжилтээс болсон ясны хугарал эмэгтэйчүүдийн 3 хүн тутмын нэгэнд, эрэгтэйчүүдийн 8 хүн тутмын нэгэнд тохиолддог болохыг тогтоожээ. Судлаачдын үзэж байгаагаар 2030 онд манай дэлхий дээрх ясны сийрэгжилттэй хумүүсийн тоо нэг тэрбум долоон зуун саяд хүрнэ. Харин одоо л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд ясны сийрэгжилтээс болох ясны хугаралын тоо, хэмжээ хязгаараа алдахад хүрнэ гэжээ. Хэрэв та, би залуу хүн бат бөх ястай, сийрэгжих болоогүй гэж бодож байгаа бол энэ нь маш том эндүүрэл юм. Учир нь хүний яс нэгэнт жингээ алдсан л бол ахин эргэж хэзээ ч сэргэдэггүй. Зөвхөн ясны жингийн алдагдлыг л зогсоож болдог. Иймд залуу наснаасаа эхлэн ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж, ясны жингээ аль болох удаан хугацаанд барьж байхыг эрхэмлэх ёстой. Ингэж байж таны яс нас ахисан ч бат бөх чанараа удаан хадгалан үлдэнэ.
Газтай ундаа ясыг сийрэгжүулэх үндсэн хүчин зүйл нь болдог. Хучтэй газтай ундааг их хэмжээгээр өдөр тутам хэрэглэдэг америкчуудын дунд ясны сийрэгжилт өвчин маш их байдаг.
Хөдөлгөөний дутагдал, кальци болон D витамины дутагдал болон хорт зуршлуудаас болж энэхүү өвчин газар авсаар байгаа юм.
Ясны сийрэгжилт нь бие хангалттай шинэ яс төлжүүлж чадахгүй байх, хэтэрхий их хуучин яс биенд дахин шингэх эсвэл энэ хоёр шалтгаанаас хоёулангаас нь болж үүсдэг байна.Кальц болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хүүхэд байх үед тань таны бие эдгээр эрдэс бодисыг ашиглан ясаа төлжүүлдэг байна. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт болон хэвийн бус болно.Насжих тусам кальц болон фосфор нь яснаас биенд шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугардаг, хэврэг, бутархай яс үүсдэг байна. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг.
Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед эм даавар буурсанаас, эрэгтэйчүүдийн эр даавар багасах явдал юм. 50-с дээш насны эмэгтэйчүүд, 70-с дээш насны эрэгтэйчүүд яс сийрэгжих өндөр эрдэлтэй бүлэгт хамаардаг.
Бусад шалтгаан:
• Унтаж амрахгүй байх
• Архаг үений өвчин, архаг бөөрний өвчин, буруу хооллох
• 3 сараас илүү хугацаагаар өдөр бүр үе мөчний эм уух
• Гүйлсэн булчирхай томрох
Ялангуяа сийрэгжилтийн удамшилтай цагаан арьстай эмэгтэйчүүд ясны сийрэгжилт өвчнөөр өвдөх дундаж эрсдэлээс илүү өндөр эрсдэлтэй байдаг.
URL: