ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээллэж байна /2015.10.20/
2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсад:
Агаарын чанарын мэдээ:
10 дугаар сарын 11-18-ны хугацаанд Улаанбаатар хот орчимд Толгойт, Зурагт орчимд дунд зэргийн бохирдолтой байна.
Агаарын чанарын мэдээ
Эх сурвалж: Агаарын чанарын алба
Өнөөдөр ШУТ-д Чингэлтэй дүүргийн Олонлог сургуульд бүртгэгдсэн хоолны хордлогот халдварын дэгдэлтийн судалгааг ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанаас танилцуулга хийлээ. Судалгааны дүнгээр дэгдэлтийн шалтгааныг тараг гэж үзсэн ба тараг идсэн хүүхдүүд бусад хоол идсэн хүүхдүүдээс 2.9 дахин илүү өвчилсөн нь статистикийн магадлал бүхий хамааралтай болохыг тогтоосон байна.
Дэгдэлтийн судалгааны танилцуулгын үеэр
Хэрэгжүүлэх хариу арга хэмжээ
Цаашид тарагны судалгааг гүнзгийрүүлэн хийх, өвчилсөн хүүхдүүдийг диспансерийн хяналтад оруулах талаар шийдвэр гарлаа.
Дэлхий дахинд:
Хүний Коронавирүст халдвар:
10 дугаар сарын 10-13-нд нийт 4 хүн коронавирүст халдвараар өвчилсөн байна. 3 тохиолдол нь 1 газраас халдвар авч, үлдсэн 1 тохиолдол нь өөр газраас халдвар авч, багц байдлаар бүртгэгдсэн байна.
Одоо дэлхий дахинд 1599 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 574 нас баралт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
URL: