Гадаадын 13 улсад Монголын 107 иргэн ял эдэлж байна

prison2-400x300Энэ оны 10 дугаар сарын байдлаар гадаадын 58 улсад 125.000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас 13 улсад 107 иргэн ял эдэлж байна.

Үүнээс хар тамхины хэргээр 31 иргэн ял эдэлж байгаагаас 3 нь цаазаар явах ялтай ч түр хугацаагаар хойшлуулсан аж. Мөн хилийн чанадад 177 иргэн гэмт хэрэгт холбогдсон ба БНХАУ-д ял эдэлж байсан нэг иргэнийг шилжүүлэн авчирчээ. Одоогоор БНХАУ-д ял эдэлж буй 2, Хонгконгод ял эдэлж байгаа 1 иргэнийг шилжүүлэн авахаар ажиллаж байгаа гэнэ.

Хилийн чанадад суугаа иргэдэд туслах сангаас тусламж авах хүсэлт гаргасан 55 иргэний хүсэлтийг судлан үзэж, нийтдээ 108 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн гадны нутагт 76 иргэн нас барснаас өвчний улмаас 35, авто замын болон үйлдвэрийн ослын улмаас 17, золгүй тохиолдлоор 11, амиа хорлосон 9, гэмт хэргийн хохирогч болсон 4 тохиолдлыг бүртгэжээ.

Б.Туул

“Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих