Цэцийн их суудлын хуралдаан болно
Энэ сарын 28-нд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ оны тавдугаар сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлсон энэ хуулийн холбогдох заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн.
Энэхүү дүгнэлтийг УИХ өнгөрөгч зургадугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн холбогдох тогтоол гаргасан байна. Иймд дээрх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
URL: