ИХШХЕГ-ын өрөөнд Өвөрмонгол иргэнийг дарамталж, хууль бусаар цагдан хорьж байжээ

http://www.today.mn/upload/2015/10/20/3c3b24fca676a6ae5cd1c60349782f0f.jpgХуучнаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар буюу одоогийн Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид байж болзошгүй гурван залуу Монгол Улсад гурван сарын хугацаатай ирсэн Өвөрмонгол иргэнийг долоо хоног дарамталж, хууль бусаар цагдан хорьж байжээ.

Цаашлаад ИХШХЕГ-ын өрөөнд хорьж цагдан, мөнгө нэхэж дарамталсан асуудал өдгөө хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр Өвөрмонгол иргэн В-г саатуулж, цагдан хорьж, дарамталсан гэх монгол иргэд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчид байж болзошгүй гэнэ. Учир нь тус албан байгууллагын өрөө тасалгаанд хорьж цагдаж байсан бичлэг нотлох баримт болж цагдаагийн байгууллагад хүргэгджээ.

Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бөгөөд эл хэрэг энэ сарын 1-7-ны хооронд болсон байна.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих