Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

14453153475625c313e8bd1Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ.

Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны зарим хэсэг хуулиар зохицуулагддаггүй байсныг цогц байдлаар зохицуулж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх болон антибиотикийн зохистой хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг нэмжээ.

Эмийн үнийн ил тод байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх талаар шинэ зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдан гарснаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж, эмийн хангамж, хүртээмж сайжрахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих