АН-ынхан сандарч эхэлжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлгийнхээ хурлын дараа мэдээлэл өгөхдөө “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ардчилан намыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. Бүлгийн даргын хувьд тийм асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нам байгуулж, Ардчилсан намаас гарч байгаа гэж нэр нь дурьдагдаж байгаа гишүүдээс бүлгийн даргын хувьд тодруулахад тийм асуудал огт байхгүй гэсэн мэдээлэл надад өгсөн” хэмээсэн юм.

Нөгөөтэйгүүр, төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагчдын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байна. Манай намын  бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. Бид энэ хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн.

МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна. Бүтцийн асуудлыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс Ардчилсан намын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн.

Н.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих