Дэлхийн амьдрал урьд нь таамаглаж байснаас өмнө үүсчээ
Дэлхийд амьдрал орчин үеийн шинжлэх ухаанд таамаглаж байснаас 300 сая жилийн өмнө үүсэн бий болжээ. Ийм дүгнэлтийг профессор Марк Харрисон ахлагчтай АНУ-ын Лос-Анжелес хотын Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн баг хийсэн тухай телевизийн “NBC” суваг мэдээлсэн байна.
Манай гарагт 4.1 тэрбум жилийн өмнө амьд организм байсан гэдгийг эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа харуулжээ. Энэ хугацаа бол дэлхий хэмээх гарагт биологийн организм үүсэн бий болсныг тооцоолсон одоо байдаг таамгаас 300 сая жилийн өмнө гэсэн үг юм.
Эрдэмтэд Баруун Африкт олдсон эртний циркон чулууны талстуудыг судлах явцдаа ийм санамсаргүй нээлтийг хийжээ. Чулууны талстуудаас профессор Харрисоны нотолж буйгаар тухайн үед байсан биологийн организмын амьдралын үйл явцын үр дүнд бий болсон нүүрстөрөгчийн бүсийг илрүүлсэн байна.
“Судалгаа хийх явцдаа бид Австралийн талстуудад Гренландын баруун өмнөд хэсгийн геологийн эртний тогтцоос олдсоноос 300 сая жилээр илүү настай нүүрстөрөгчийн изотопуудыг илрүүлсэн” гэж профессор онцлон хэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: