Халиун Монголын нөлөө бүхий бизнесментэй дотноссон яриа байна

Байсхийгээд л тусдаа амьдарч байна гэгдэх болсон “Камертон”-ы Ганаа, жижиг Халиун нарын амьдрал хоёр тийш болжээ. Охинтой болж хангалуун амьдралыг аль аль талаасаа зүтгэн байж босгосон тэднийг салсанд харамсах хүн олон байна. Боловсролтой, бизнесийн шаггүй мэдрэмжтэй жижиг Халиуныг амьдралаа чирч явсан гэх нь ч бий. “Уучлаарай,   энэ  гэрт од байхгүй” хэмээн  нөхөртөө түс тас загнадаг Халиунаагаа дуучин залуу цуутай баяны охиноор сольжээ.

Тэгвэл хар багын телевизээр од болж олны танил эрчүүдийг араасаа хуйлруулж байсан адтай Халиун Монголын нөлөө бүхий бизнесментэй дотноссон тухай ойр дотныхон нь шивэр авир хийж байна. “Камертон”-ы бэрүүдээс ар гэрийн амьдралаараа л өөлөгддөггүй юм бол ухаан сийрэгээрээ толгой цохих түүнийг ээжийгээ дуурайсан сайхан бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний ээж яруу найрагч Гэрэл хатагтай ганц охиноо боловсролтой хүн болгохын төлөө өөрийн хийж чадах бүхнийг хийсэн гэж ам бардам ярьдаг.

Сингапур Монголын хооронд “Help” төвөөрөө амжилттаи бизнес эрхэлдэг Халиун бүсгүй урлагийн хүнтэй амьдралаа холбож бас ч гэж чамгүй тэсвэр тэвчээрийг гаргасан гэдэг. Олны хэлдгээр билэг ерөөлгүй клипэнд “хуримласан” залуу хосын амьдрал ийнхүү тус тусын мөрийг хөөцгөөсөн нь “Камертон”-ы хоёр дахь салалт болов.

Хэдхэн сарын өмнө Мээдээ гэр бүлээсээ салсан. Телевизийн догь хөтлөгч болсон Ганаа баян айлын танхил охинтой хөтлелцөн тун чиг зугаатай яваа. Халиун шиг бүсгүйтэй ханилж байсны хувьд энэ жаргал нь хэр үргэлжлэхийг хэлэхэд эрт. Чухамдаа олон эрсийн харааг булаадаг Халиун бүсгүй охиноо ганцаараа өсгөж өөрийнхөө багын дурсамжаар амьдруулахгүйг хүсдэг тухайгаа нэгэнтээ ярьж байсан. Гэр бүлийн амьдралын талаар хайр сэтгэлийн тухай өөрийн гэсэн хатуу бодолтой явдаг түүнийг Монголдоо толгой цохих бизнесмений амрагаар тодроод буйг баттай эх сурвалж өгүүллээ.

Сүүлийн үеийн BMW машинаар салхи татуулж тас тас хөхөрсөн шигээ цоглог яваа Халиун хэн нэгний ивээл хүсч гарыг харах хоосон толгойтой нэгэн ч бас биш. Юутай ч олны танил залуу хосын хувийн амьдрал хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр” сонин


URL: http://www.fact.mn/24298.html

Tags:

Сэтгэгдэл бичих