Ш.Батцэцэг: Эндүү дэндүү хорвоо
Хөнгөн гуниг сэтгэл эзэмдэнэ ээ.
Бодлын мөнгөн бороо шивэрсхийгээд дэндүү.
Борхон зүрх минь цээжиндээ догдлол дүүрэн эндүү.
Болзоо холын газраас чамдаа яараад андуу.
Эндүү андуу хорвоогийн наранд
Элээх тавилан учралаа зөвтгөж
Дуулан хайлан уярч л явна даа.
Дутууг гүйцээх хүсэлтэй л нас минь,
Залуу нас минь.
Цэцгийн эмзэг дэлбээ салхинд ганхаад аядуу.
Цэрвүү алсаас чи минь бодолд ургаад андуу.
Наран солонгорч зүрхэнд хайр бялхаагаад дэндүү.
Нажидтай энэ л хорвоо тавилан зөрүүлээд эндүү.
Эндүү андуу хорвоогийн наранд
Элээх тавилан учралаа зөвтгөж
Дуулан хайлан уярч л явна даа.
Дутууг гүйцээх хүсэлтэй л нас минь,
Залуу нас минь.
Нойрмог сарны гэгээ, бүдэг бадаг санаашрал,
Нойтон сормуус сувдран гэгэлгэн ай туниатай.
Хүний тавилан өнгийсөн андуу заяа хөөрхий.
Хүслээн дагаж хайрласан сэтгэл ээ хөөрхий.
Эндүү андуу хорвоогийн наранд
Элээх тавилан учралаа зөвтгөж
Дуулан хайлан уярч л явна даа.
Дутууг гүйцээх хүсэлтэй л нас минь,
Залуу нас минь
Ш.Батцэцэг
URL: