Интернэт орчинд бүх хүн худал ярьдаг

Интернэт орчинд бүх хүн худал ярьдаг

Фэйсбүүк, Твиттер хуудаснаа эмэгтэйчүүд бодит байдлыг дэвэргэсэн мэдээлэл оруулдаг гэсэн судалгааг өмнө нь гаргаад байжээ. Тэгвэл зөвхөн эмэгтэйчүүд ч биш, эрчүүд бас худлаа ярьдаг гэдгийг нэгэн судалгаа харуулжээ. Энэ нь хүмүүсийн өөрсдийнх нь талаар сөрөг мэдээлэл, эсвэл зураг харах дургүй байдагтай холбоотой гэнэ. Энэхүү судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиныг нь оролцуулан судалжээ. Ингэхэд тэд өөрсдийнхөө талаарх муу зүйлийг бусадтай хуваалцах дургүй байсан нь илэрчээ.

Хүмүүс өөрийн бодит амьдралаа бусдад харуулахыг хүсдэггүй. Тиймээс бусад хүмүүс юу гэх бол гэж маш ихээр санаа зовдог байна. Түүнчлэн олон нийтийн сайтад бодит байдлыг хэтрүүлсэн мэдээлэл, фотонууд ихээр байдаг нь хүмүүст нөлөөлдөг гэнэ.

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Сэтгэгдэл бичих