“Экологбус” компани хууль зөрчсөн тул АТГ-т шалгуулна гэв

“Улаанбаатар автобус нэгтгэл”-ээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хууль бус үйл ажиллагаа өрнөж байгаа талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал, өнгөрсөн жил Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан “Парк шинэчлэлт хийх тухай” захирамж гаргаж нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан угсраа автобус 40 хүртэл, их багтаамжийн автобус 120 хүртэл, дунд багтаамжийн автобус 40 хүртэл ширхэгийг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгээр худалдан авахаар болсон.

Энэ талаар хэвлэлийн хурал зарласан “Улаанбаатар автобус нэгтгэл”-ийнхэн хэлэхдээ, “Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд тендер зарласан ч “Экологбус” ХХК шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар асуудал гацаж, материалыг нь буцаасан. Тендерт оролцсон “Монгол Хьюндэй” хууль бус үйлдлийнх нь төлөө шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Ингээд тендерт орсон “Экологбус”, “Монгол Хьюндэй” компаниуд шүүхэд очсон ч эвлэрлийн гэрээ байгуулсан юм билээ.

Гэтэл араар нь “Экологбус” ХХК Нийслэлийн тээврийн газартай их багтаамжийн автобус нийлүүлэх гэрээ байгуулан тендергүйгээр өөрсдийн угсарсан автобусаа шахах гэж байсан нь илэрлээ. “Экологбус” ХХК, Нийслэлийн тээврийн газартай байгуулсан 2015 оны есдүгээр сарын 24-ний өдөр “Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн ажил”, “Их баггаамжийн автобус нийлүүлэх” НТГ2015/15 дүгаар бүхий гэрээ байгуулсан байна.

Гэрээгээр автобусаа энэ сарын 24-ний дотор нийлүүлэхээр тусгасан байсан ч хууль бус үйлдэл нь илэрсэн учир Захиргааны хэргийн шүүхээс автобус нийлүүлэх ажлыг зогсоосон. Бидний хувьд Монгол инженерүүд, Монголчуудын хийж бүтээж байгааг үгүйсгэх гэсэн юм байхгүй. Гэхдээ  хүн амын амь нас, эрүүл мэнд хамгаас чухал учраас олон улсын стандартаар баталгаажаагүй, урд хөршөөс оруулж ирсэн сэлбэг хэрэгслийг угсарчхаад шууд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргана гэж байгааг эсэргүүцэж байна. Одоогоор тус компанийн автобусыг манай нэгтгэлийн компаниудад шахсан юм байхгүй ч хууль бус үйлдэл хийж байгаа учраас тус компанийг АТГ-т өгч шалгуулна” гэсэн юм.

Т.Болормаа

Zaluu.com


URL:

Нэр: ТӨРИЙН БАНК Огноо: 19 October 2015

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих