Энэ оныг дуустал нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж боломжтой боллоо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол олгосон цалин хөлсийг үнэн зөвөөр тайлагнах боломж ч бүрджээ. Мөн Гааль хилээр бараа, эд зүйлс , тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ огт мэдүүлээгүй эсвэл тоо хэмжээ, гаалийн үнэ, нэр төрөл, гаалийн бүрдүүлэлтийн горим, ангиллын кодыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн бол зөрчлөө залруулж болох юм байна. Хувь хүн болон компаниудад олгож буй дээрх боломжууд энэ оны сүүлчийн өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Татварын ерөнхий газрын хяналт шалгалт удирдлага арга зүйн газрын дарга Я.Батжаргал:
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд татвар төлөгчидөд сургалт зохион байгуулах, туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх ажлуудыг хийж байгаа. Бүртгүүлэх үйл ажиллагаа, татвар төлөгчийн тайланг хүлээж авах ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Татварын тайлангийн тухайд 14 төрлийн тайланг энэ хуулийн хүрээнд гаргаж өгөхөөр байгаа. Гэхдээ тухайн татвар төлөгч зөвхөн нэгийг ч гаргаж болно. Ил тод болгох ёстой, хөрөнгө орлоготой холбоотой тайлангаа л гаргаж өгөх ёстой.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Ш.Жолбарс:
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд Эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийн асуудлаар хэрэгжүүлэх ёстой. Эд хөрөнгийн тухайд шинээр бүртгүүлээгүй, нуун дарагдуулсан, бүртгүүлсэн мөртлөө алдаатай хийлгэсэн тохиолодолд залруулга хийлгэх бүрэн боломжтой.
Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны хоёр хувийн татвар гэж байдаг. Хуулийн хугацаанд үүнээс чөлөөлөгдөх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө ийм эд хөрөнгө байвал сайн дураараа бүртгүүлвэл татвараас чөлөөлөх боломжтой.
Компани байгуулчихаад бүртгүүлээгүй, бүртгүүлсэн мөртлөө өөрчлөлтүүдээ хийлгээгүй тохиолдолд хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хариуцлага оногдуулдаг байсан. Мөн энэ хариуцлагаас чөлөөлж бүртгэлээ үнэн зөв болгох боломжтой.
Т.Болормаа
URL: