Танилц: Хоригийг эсэргүүцэж “Хар тамга” даруулсан гишүүд
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөлийн хууль өнөөдөр нийгмийг болон улстөрчдийг хоёр хуваагаад байна. Ерөнхийлөгч авилга, албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй байхаар шийдэж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээж авсан ч Өршөөлийн хуульд бүрэн гүйцэд тусгаж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Батлагдсан цагаасаа хойш хоёр сарыг ардаа үдээд буй уг хууль нийгмийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа юм. Харин иргэд авилгачдыг өршөөж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн хэвээр байна Тиймээс уг хуулийг дэмжиж байгаа гишүүдэд тун тааламжгүй хандах болсон.
Үүний нэг илрэл нь Өршөөлийн хуулийг анхны хэлбэрээрээ байх нь зүйтэй гэж байнгын хороо болон чуулганы хуралдаанд саналаа өгч буй гишүүдэд жиргээчид “хар тамга” гэгчийг даржээ. Энэ тухай яриа твиттер хуудсаар эрчимтэй яригдаж байгаа бөгөөд нилээдгүй дэмжлэг аваад байна. Ингээд “хар тамга” авсан гишүүдийг танилцуулж байна.
/УИХ-ын гишүүн, Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж/
/УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл/
/УИХ-ын гишүүн Л.Болд/
/УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар/
/УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва/
/УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү/
/УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан/
/УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ/
/УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон/
/УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг/
/УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат/
Г.Лхагваа
Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
2016 онд их хуралд сонгохгүй байх хэрэгтэй ард түмэн минь энэ балиар луйварчидыг хар тамга дараад зогсохгүй төрөөс зайлуулах хэрэгтэй
Энэ тамгатангууд ёстой алж мэдэх ноход шүү, иргэдээ болгомжил, дахин сонгогдох гэж балайрвал нэрнийх нь ард зүгээр л салаавч зурчих
Шударга хүн хэнээс ч айхгүй үзэл бодлоо шууд хэлдэг, харин зусарч, авлигач, ер нь л муу хүн хөшигний ард байдаг. Гончигдорж дарга бол эдгээр муу хүмүүсээс өөр хүн. Ерөнхийлөгч гэнэт л хориг тавьж жүжиглээгүй бол олон хүн энэ хуулийг баталчихсан байсан. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүд бүгд нийгмийн хор аюул учруулдаг, бусад болон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийг ойлгодог. Тиймээс ялгамжтай байдлаар хандаж болохгүй, адилхан өршөөлд хамруулах ёстой. Нэг их шударга хүний ард ямар хүн байгаа бол доо. Хэлмэгдүүлэлт хаалгыг чинь тогшиход эрхгүй бодогдох вий дээ ерөнхийлөгчтэй одоо зуузай холбоод байгаа хүмүүс.