Х.Карзай: АНУ-ын цэрэг байгаагаас алан хядлага нэмэгдлээ

indexАфганистаны Ерөнхийлөгч Х.Карзай тус улсад АНУ-ын цэрэг орж ирсэн нь алан хядагчдын халдлагыг зогсоогоогүйгээс гадна уг үйл ажиллагааг улам өргөжихөд хүргэснийг мэдэгджээ. Ерөнхийлөгч Б.Обама АНУ-ын цэргийг Афганистаны нутгаас цэргээ гаргах хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсний дараа Афганистаны Төрийн тэргүүн асан ийн мэдэгдсэн байна.

“Афганистаны ард түмэн 14 жилийн өмнө гадаадын тодорхой тооны цэргийг нутагтаа байршуулахыг зөвшөөрснөөр алан хядлагыг зогсоож, бүс нутагт энхтайван тогтооно гэдэгт найдаж байв. Гэвч алан хядагчидтай тэмцэх нэрийн дор гадаадын цэрэг орж ирснээр улам дордууллаа” хэмээн мэдэгдсэнийг “Khaama Press” агентлагаас дамжуулжээ.

Сүүлийн үед Афганистанд Талибан хөдөлгөөнийхөн томоохон хот, суурин газарт халдаж эхэлснээр нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор Б.Обама АНУ-ын цэргийн албан хаагчдыг Афганистанаас гаргахыг хойшлуулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн юм.

Харин Афганистаны Ерөнхийлөгчийн албыг 2001 оноос буюу АНУ-ын цэрэг тус улсыг эзлэн түрэмгийлснээс хойш эрх барьж байсан Хамид Карзай хоёр орны хооронд байгуулсан аюулгүй байдлын тухай гэрээ нь тус улс дахь байлдааны ажиллагааг өргөжихөд хүргэсэн нь афган иргэдийн эрх ашигт нийцээгүй гэдгийг хэлсэн байна.

Д.Болд

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих