Оюутнууд өлсгөлөн зарлана

76bccae93c479d7doriginalНийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй цахим картыг эсэргүүцсэн оюутнууд өлсгөлөн зарлах гэнэ. Учир нь, Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих карт зарим оюутнуудад одоо болтол очоогүй байгаа аж.

Оршин суугаа газрын тодорхойлолт шаардаж, өдөрт хоёр удаа үнэгүй явах гэх мэт зохицуулалтыг оюутны байгууллагаас эсэргүүцэж байр сууриа илэрхийлээд байсан.

Тэгвэл тэд дараагийн арга хэмжээгээ авч, өлсгөлөн зарлахаар болсон аж. Дашрамд сонирхуулахад, Тэд энэ талаараа өнөөдөр 12.30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.


URL:

Нэр: хэхэхэ Огноо: 19 October 2015

Угаасаа оюутнууд өлсгөлөн явдаг гээ биздээ

Сэтгэгдэл бичих