ӨНӨӨДӨР: “Нийслэл хотын албан татвар”-ын хуулийн талаар ярилцана
11.00 цагт: “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд гарын үсэг зурах ёслол ЭХЯ-д болно. Ёслолд ЭХЯ-ны болон “Оюу толгой” ХХК-ний удирдлагууд оролцоно. Утас: 99773800, 88008516
11.00 цагт: Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгийн газар байгуулагдсаны 25 жилийн ойд зориулан хэвлэгдсэн номын нээлт болно.
11.00 цагт: ГХЯ-ны 9 тоотод Ази, Номхон далайн аюулгүй байдлын хамтын ажиллагааны зөвлөлийн (CSCAP) 10 дахь удаагийн нэгдсэн хуралдаан “Ази, Номхон далайд итгэлцэл бий болгох нь: XXI зууны аюулгүй байдлын тогтолцоо” сэдвээр Улаанбаатар хотноо болох гэж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Энэхүү нэгдсэн хуралдаанд 20 орны 150 төлөөлөгч оролцохоор төлөвлөгдөөд байгаа юм.
12.00 цагт: МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2015″ тоглолтын хэвлэлийн хурал “UBS” телевизийн байранд болно. Хуралд тоглолтын зохион байгуулагчид, уран бүтээлчдийн төлөөлөл оролцоно. Утас: 99198787, 99990626, 99958058, 70140434
12.00 цагт: Сагсан бөмбөгийн “Үндэсний цом”ын аварга шалгаруулах тэмцээний нээлт Спортын төв ордонд болно. Утас: 90111185
13.00 цагт: Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд, ресторан, баар, хүнсний дэлгүүрийн захирал, ажилтнуудтай Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэл хотын албан татвар”-ын хуулиар уулзалт зохион байгуулна. Утас:96586689
14.00 цагт: “Аюулгүй Монгол хүүхэд” аяныг Замын цагдаагийн газар, “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн хамт олон хамтран Улаанбаатар хотын эрсдэл бүхий ЕБС-ийг стандартын дагуу тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал ЗЦГ-ын хурлын танхимд болно.
URL: