АН-ын лидерүүд шинэ нам байгуулжээ
Монгол улсын Дээд шүүх энэ сарын 8-нд “Бүтээн байгуулалтын нам”-ыг бүртгэж, гэрчилгээ олгожээ. Уг намыг Ардчилсан намын лидерүүд болох “шинэчлэл”-ийн засгийн газрын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин, ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл нар үүсгэн байгуулж байгаа аж. “Бүтээн байгуулалтын нам”-д Л.Болд тэргүүтэй АН-ын цөөнгүй гишүүд нэгдэж байгаа сурагтай. Одоогоор энэ мэдээллийг нууцалж байгаа бөгөөд эдгээр гишүүд намдаа гомдож, “гэнэтийн бэлэг” барихаар шийдсэн үү, эсвэл ийм маягаар дарамт үзүүлж нөлөөгөө нэмэгдүүлэхээр санаархаж байгаа юу гэдэг нь удахгүй тодрох биз ээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Demjij bn
Hydlaa shvv oor namaar garaad bahi baidagaaraa l bna
Ийм сонин гарууд явахгүй, Тэмүүжин гайгүйм байна.