Сэтгэл хөдлөлөө фэйсбүүкт үзүүлнэ
Like товчлуур хэдийнэ сонирхлоос гарсан учир Facebook хуудас “Инээмсэглэл”, “Гайхал” гэх мэтийн бусад сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нэмэхээр болжээ. Dislike товчлуур одоохондоо туршилтад байгаа ч зарим хэрэглэгчид түүнийг шүүмжилж байгаа гэнэ.
Сэтгэл хөдлөлийн шинэ цуглуулгад баяр хөөр, хайр сэтгэл, гайхашрал, уйтгар, уур хилэн гээд олон үйлдэл багтжээ. Сэтгэлийн хөөрлөө илэрхийлэх шинэ боломжийг эхлээд Испани, Исландын оршин суугчид хэрэглэх боломжтой гэнэ.
URL: