Улс төрийн нам анх удаа сайн үйлсийн аянд нэгдлээ
Нийслэлийн МАН-аас “Бид хамтдаа хандивын аян” –ийг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Энэхүү аяны гол зорилого нь намын бодлого, үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, намын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн, Нам ба иргэдийн харилцан ойлголцлыг сайжруулах, харилцаа, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг бий болгох, иргэд, сонгогчдодоо хүрч, санал хүсэлтийг нь сонсож, тулгамдаж байгаа асуудлуудыг зөвлөлдөн, хамтдаа шийдвэрлэхэд оршиж байгаа юм.
МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлийн хандивын дээж болох “Бид хамтдаа хандивын аян” 2.8 сая төгрөгийг “”Эхний сайн үйлс болгон” 25 дугаар суваг телевизээс санаачилсан “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг худалдан авах сайн үйлсэд” нэгдэж, хандивлалаа.
URL: