Зоригт Сайдыг огцруулах үндэслэл бий юу?

П.АЛТАНГЭРЭЛ: ТЭР НӨХӨР ЭРИЙН САЙНДАА ХОЁР УДАА ҮЛДЭЭГҮЙ

-Д.Зоригт сайдыг огцруулах асуудлаар намын гишүүд зөрчилдөж, хоорондоо толхилцсон юм байхгүй. Тэр бол хувь гишүүдийн хоорондын асуудал. Намын удирдлагын зүгээс тэднийг бичиг өргөн барьж болохгүй гэж үүрэг өгөөгүй байх. Гишүүд ч чи заавал гарын үсэг зур гэж хэн нэгнийгээ албадаагүй болов уу. Аль аль талаасаа Д.Зоригт сайд ажил хийхгүй байна, огцруулах ёстой гэж үзэл бодлоороо нэгдсэн гишүүд гарын үсэг зураад өргөн барих нь тэдний асуудал, Гэхдээ тэр нөхөр эрийн сайндаа хоёр удаа үлдээгүй. Засагт хамтраад ажил хийе гэж байгааг нь хүндэтгэж байгаа болохоос би Д.Зоригтыг огцруулах асуудлыг бол дэмжиж байна.


Б.БАТ-ЭРДЭНЭ: САЙН АЖИЛЛАЧИХ БАЙХ ГЭЖ ХҮЛЭЭСЭН БОЛОВЧ  БАЙДАГГҮЙ

-Хаврын чуулган завсарлахаас өмнө ч би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Хоёр жилийн өмнө УИХ-аас баталсан Усны сав болон ойн сан бүхий газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ажил­лах­гүй бол намрын чуулган эхлэхэд сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг дахиад тавина шүү гэж.Тэр хүрээндээ асуудлыг тавина. Монгол орныхоо гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газраа хамгаалъя гээд бодлого хууль батлаад өгч байхад хэрэгжүүлэх талд ерөөсөө ажиллахгүй байгаа юм чинь яах юм. Тэр байтугай хуульд зүсэн бүрийн нэр хоч өгч, зүсэн зүйлийн шалтгаан тоочиж, хоёр жил боллоо. Зуны гурван сар гайгүй сайн ажиллачих байх гэж хүлээсэн боловч байдаггүй.

Ж.ЭНХБАЯР: АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ ГЭХЭЭР НЬ ЯАГААД ОРОЛДООД БАЙГАА ЮМ БЭ

-Яагаад улс орны хамгийн тулгамдсан том салбар болсон эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг урагшлуулан авч явж байгаа хүнийг огцруулах гээд байгаа юм бэ. 10 жилийн өмнө яриад чадаагүй Оюутолгойг эхлүүлж, 50 жил дарагдсан Тавантолгойд ажил эхлүүлэх гээд байгаагийн төлөө яагаад оролдоод байгаа юм бэ.

Б.ЭНХМАА


URL:

Сэтгэгдэл бичих