Цээжээр хүчтэй өвдвөл – Зүрхний өвдөлт
Сүүлийн 20 гаруй жил зүрх судасны өвчин, тархи, нугасны өвчин ихэссэн нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосон асуудлуудын нэг болоод байна.
Зүрхний өвчнүүдийн дотор атеросклероз хэмээх өвчин нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Атеросклероз нь архаг явцтай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны хямралын улмаас артерийн судасны хананд өөрчлөлт гарч цусны урсгал саатахыг хэлдэг юм. Энэ өвчний шалтгаан нь тамхи татах, таргалалт ялангуяа хэвлийн хэлбэрийн, цусны даралт ихсэх, гиперхолестринеми, гипертриглицеридеми, гиперинсулиеми, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, эстроген гормоны дутагдал, хоол хүнсний дутагдал, сэтгэл зүйн хямрал зэрэг хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлж байна. Ер нь хүний амьдралын аль л болохгүй, муу зуршлаас болж л хүн гэдэг амьтан янз бүрийн өвчний үүр болж байгаа юм шүү дээ. Энэ үед голдуу гол судасны хатуурал, титэм судасны хатуурал, тархины судасны хатуурал зэрэг хатуурал үүсдэг нь хамгийн аймшигтай юм. Мөн цусны ерөнхий шинжилгээнд улаан эсийн тунах хурд багасах, улаан бөөм, бортгонцор бага хэмжээгээр тогтвортой байх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Харин цусны биохимийн шинжилгээнд холестерин, бага нягтралтай липопротеид, рентген шинжилгээнд гол судас уртсан өргөсч, хана нь зузаарч, хатуурсан байдаг. Амьдралын муу зуршил буруутай Амьдралын зөв хэв маягт өөрийгөө хэвшүүлж, өдөр бүр эрүүл мэнддээ анхаарал хандуулан амьдрах нь гол хүчин зүйл болж байна.
Манай ард иргэд өдөр тутмын завгүй амьдралаасаа салж чадалгүй эрүүл мэндээ хөсөр хаяхад энэ өвчин үүсэн бий болох таатай орчин бүрдэж байгаа юм. Зарим тохиолдолд зүрхний ишеми өвчин их тохиолдох боллоо. Энэ өвчин нь зүрхний цусан хангамжийн дутагдлаас үүсдэг юм. Зүрхний титэм судсаар эргэлдэх цусны хэмжээ, зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ хоёрын хоорондын тэнцвэрт байдал алдагдаж хүчилтөрөгчийн хангамж буурснаас зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсэхийг хэлдэг. Гол шалтгаан нь архаг тамхичдын судасны мэдрэлийн зохицуулга алдагдаж судас рефлексийн замаар гэнэт хүчтэй агших тохиолдлоос бий болж байна. Ишеми өвчин ердийн цээжээр өвдөлтөөр илэрч болох юм.
Зүрхний цусан хангамж багассанаас эсвэл миокардад хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсэнээс зүрхний булчин гэмтэж, цээжний зүүн талд, зүрхний орчимд эвгүй оргих, давтах байдалтайгаар өвдөлт илрэхийг стенокарди гэдэг. Цээжээр өвдөх өвдөлт нь үүнээс гадна тавхайд, цээжний хэнхэрцгийн зүүн хэсэгт, цээжний хэсгийн урд гадаргууд бүхэлдээ, ходоод орчимд өвдөж болно. Харин сонирхолтой нь өвдөлт нь 2-3 минутаас 15-20 минут хүртэл үргэлжилнэ. Анхааруулга Бидний амьдралд эрүүл мэнддээ анхаарах цаг нэгэнт болжээ.
Нэгэн эрдэмт хүн “эрүүл байж эс чадваас их үйлс бүтээж үл чадна” хэмээн хэлсэн байдаг юм. Тиймээс хүн бүр амьдралын зөв зохистой зуршилд өөрийгөө дайчилж, зөв хэмнэлээр амьдрагтун.
URL: