Монгол Хятадын сэтгүүлчид чуулж байна
Өнөөдөр БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Алшаа аймагт Хятад Монголын сэтгүүлчдийн зургадугаар форум эхэллээ. Уг форумд Хятадын комунист намын Төв хорооны суртал ухуулгын Хэлтсийн орлогч дарга, Төв зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Цүй Юй Ин Хятадын комунист намын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан тэргүүтэй албаны хүмүүс, ССТV, Шиньхуа зэрэг хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцож байна.
Энэхүү форумыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж нийт 14 сэтгүүлч оролцож байна. 2015 онд ОХУ-д болсон Монгол Хятад,Орос гурван улсын төрийн тэргүүний уулзалтын үеэр Эдийн засгийн коридор байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурж, Эдийн засгийн харилцааг илүү сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохирсон.
Тус саналыг хоёр орны сэтгүүлчид дэмжиж байгаа бөгөөд зургадугаар форумыг бүх салбарт хамтран ажиллаж, хамтын хөгжлийг эрчимжүүлье уриатайгаар зохион байгуулж байна. Форумд оролцогч нарт амжилт хүсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Илгээлт явуулсныг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид уншиж танилцууллаа.
Б.Цоож
URL: