Г.Баярсайхан сайд гэр хороололд номын сан байгуулна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гэр хороололд номын сан байгуулахаар болжээ.

Нийслэлийн гэр хорооллын иргэд тэр бүр хотын төв рүү очиж номын сангаар үйлчлүүлэх нь ховор байдаг байна. Иймд гэрийнх нь ойр орчимд, гэр хороололд номын сан байгуулж өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Түүнчлэн Нийслэл хотын хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөгжих, боловсролоо дээшлүүлэх номын сан, танхим дутагдалтай байгаа тул эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн долоон буудлын эцэст номын санг байгуулахаар төлөвлөжээ.

Номын санг байгуулах ажлын хүрээнд соушл орчинд (facebook) “Ulaanbaatar Book Challenge” ном хандивлах аяныг эхлүүлсэн байна.
Номын санг анхлан гэр хороололд байгуулснаар цаашид нийслэлийн бусад дүүрэгт байгуулах жишиг номын сан болох аж.

Г.Баярсайхан сайд энэ тухайд “Гэр хороололд байгуулах номын санд иргэд, өндөр настан, ажилгүй иргэд ном сонин уншиж, шатар тоглосон ч болно.  Иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх, хөгжих, соён гэгээрэх номын сан байна” гэж байгаа юм.

Номын аяныг дэмжиж иргэн бүр ном хандивлах боломжтой юм. “Facebook” хуудаснаа https://www.facebook.com/Ulaanbaatar-book-challenge-632588083549529/ хаягаар болдогдож ном хандивлаарай.


URL:

Сэтгэгдэл бичих