”Энх”-vvд жижгvvдийн ангуучилж эхэллээ

..Тэд МАН-ын удирдлагуудтай уулзсан мэтээр хэвлэлээр хєндлєнгєєс цаиуулж байгаа тухай ч ярих болсон. Одоо болохоор Ногоон намын гишvvдийн дунд энэ мэт яриаг тараасан байж болно.   Улмаар нийтэд энэ яриаг хvргэх, намын гишvvдийн тархийг угаах арга байхыг хэн байг гэхэв…

Єнгєрєгч баасан гарагт МАХН, МАVН-ын удирдлагууд ирэх сонгуульд эвсэн оролцох тухай хуралдаж, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар эгнээндээ Ногоон намыг татан оролцуулах тухай нууц тєлєвлєгєє боловсруулж суухад нєгєє талд нь ИЗН, Ногоон нам ирэх сонгуульд эвсэн оролцох тухай хуралдаж, Д.Энхбат, Д.Басандорж хоёр Н.Энхбаяртай эвсэхгvй тухай нууц ярилцсан аж. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол Ногоон намын Д.Басандорж МАХН, МVАН-ын эвслийг ихэд сонирхож байгаа. Харин Ногоон намын Ерєнхий нарийн бичгийн дарга Д.Наранбаатар гэж Ардчилсан намын угшилтай нєхєр ихээхэн саад болж байгааг ч энэхvv уулзалтын vеэр ярилцжээ. Ногоон намын удирдах бvрэлдэхvvнд н.Маам хэмээх МАХН угшилтай нєхєр байгаа нь энэхvv асуудалд Д.Басандоржтойгоо нийлээд уухайлахад бэлэн байгааг ч дуулгалаа.

Тэр ч бvv хэл Ногоон намын гишvvдийн дунд МАХН, МVАН-ын эвсэлд нэгдвэл манайхан УИХ-д Д.Энхбат шиг урвачихгvй єєрийн гэсэн дуу хоолойтой болно гэх яриа газар авчээ. Чухам чин vнэн энэ vv, Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын тарааж байгаа мэдээлэл vv. Тэд МАН-ын удирдлагуудтай уулзсан мэтээр хэвлэлээр хєндлєнгєєс цацуулж байгаа тухай ч ярих болсон. Одоо болохоор Ногоон намын гишvvдийн дунд энэ мэт яриаг тараасан байж болно. Улмаар нийтэд энэ яриаг хvргэх, намын гишvvдийн тархийг угаах арга байхыг хэн байг гэхэв. Энэхvv ярианд итгэчихсэн нєхєд цєєнгvй байгаагаас харахад нэлээд хурдацтай тархаж байгаа бололтой.

Юутай ч Ногоон намаас Н.Энхбаяр, М.Энхсайханы эвсэлд татагдах нєхєд цєєнгvй болж байгаа аж. Энэ талаар Ногоон намын дарга Д.Басандоржоос тодруулбал “Бид Н.Энхбаяртай эвсэж сонгуульд орох тухай яриагvй байна. Харин ИЗН-тай ирэх сонгуульд эвсэх тухай тохиролцсон. Намын гишvvдийн дунд болон иргэдийн дунд ийм яриа тарж байгаа нь зохион байгуулалттай ажил байх. Тиймээс бид яаравчлан энэ хурлыг хийсэн. Гэхдээ ИЗН-тай хэд хэдэн зvйл дээр хамтарч ажиллахаа мэдэгдээд байгаа. Vvний эцсийн хариу хараахан гараагvй байна” гэсэн. “Эцсийн хариу” гэдэгт л хамаг учир байна. Булаалдаад байх хєрєнгє зоорьгvй ИЗН, Ногоон намынхан чухам юугаа тохирох гээд эцсийн хариу гэснийг хэн мэддээ.

МАХН, МVАН хоёрыг хуралдаж байхад ИЗН, Ногоон нам хоёр яаравчлан хуралдсан нь цаанаасаа Н.Энхбаярын эсрэг авч байгаа арга хэмжээний нэг гэх ажиглагчид ч бий. Магадгvй юм. Ерєєсєє Ногоон намыг ИЗН-тай нэгдvvлэх ажил чинь Н.Энхбаяраас Ногоон намыг харамласан хэрэг байсан гэдэг. Тvvнд бага ч болов орон зай vлдээхгvйн тулд авсан арга хэмжээнийх нь нэг єнєєдєр ингээд Дээд шvvх дээр гацчихаад байгаа. Харин Ногоон намын нийслэлийн салбар зєвлєлийн дарга О.Бум-Ялагчаас энэ тухай лавлахад “Манайханд Н.Энхбаяраас санал ирдэг л гэсэн. Яг дотооддоо хуралдаад МАХН-тай нэгдэнэ гэсэн зvйл алга л байна. Энэ бол аман ярианы тєвшинд л яваа байх. Гэхдээ Ногоон намын хувьд Д.Энхбаттай нэгдсэн ч ижил, Н.Энхбаяртай нэгдсэн ч ижил шvv дээ. Энэ бол сонгуульд л эвсч орж байгаа болохоос биш vзэл баримтлалаараа нэгдэж байгаа биш. Манай нарийн бичгийн дарга нар ч энэ асуудалд муугvй хандаж байгаа юм шиг билээ. Манай нарийн бичгийн дарга нар чинь ємнє нь єєр єєр намд ажиллаж байсан хvмvvс шvv дээ” хэмээсэн.

Ногоон намын даргын хувьд удаа дараа сонгуульд нэрээ дэвшvvлж, євдєг шороодсон нєхєр шинэ эвсэлд хуучин МАХН-ын нэр дээрээс босоод vзэхийг хэн байг гэх вэ. Намын гишvvдийн хувьд ч тэр Д.Энхбаттай эвсэнэ гэхэд тєдийлєн дуртай биш байх нь мэдээжийн хэрэг. Єнгєрєгч баасан гарагт болсон ИЗНН-ын хурал дээр эвсэхийг эсэргvvцсэн нєхєд ч байсан гэнэ. Харин энэ бол эцсийн хариулт биш намын хурлаараа шийдэх юм байна. Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын намынхан 100, 100 хувь эвсэхийг дэмжсэн аж.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих