Завхан аймаг. Даян хайрханы өвөрт орших ганцхан гэр

Завхан аймаг. Даян хайрханы өвөрт орших ганцхан гэр. 35 орчим насны ганц бие бүсгүй энд байгаль хамгаалагчаар ажиллана. Тэр энэ ажлыг хийхийн тулд мотоцикл унаж сурсан. Хавар эрт 3 сараас эхлэн намар орой болтол тэр хайрхан уулынхаа өвөрт нутаглаж, байгаль дэлхийгээ харж хамгаална. Хөх нуур, Цагаан нуураа эргэж тойрно.

Энэ бүсгүйг Налжирмаа гэдэг. Түүн шиг зуу, зуун эгэл жирийн хүмүүс эх орны өнцөг булан бүрт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлст хүчин зүтгэж байна… Гэхдээ одоо түүнийг, бас түүн шиг 150 хүнийг ажлаас нь хална. Тэдэнд цалин тавих, мотоциклд нь бензин хийх мөнгөөр манай засаг төр Mercedes-Maybach авчихсан.


URL:

Сэтгэгдэл бичих