Өмнөд хөршид нүүрс чухал хэвээрээ

Сэргээгдэх эрчим хүчний технологид Хятад улс дэлхийн бусад улс орнуудаас хамгийн их хөрөнгө хаяж байгаа ч нүүрснээс мөддөө салж чадахгүй гэж АНУ-ын “US Energy Information Administration report” тайланд дурджээ.

Бээжингийн хүсэл зорилгоос үл хамааран нүүрс, эрчим хүчний нийт хэрэглээний 70 хувийг нь нүүрсний эх үүсвэр хангасаар байх гэнэ.

Өнгөрсөн 30 жилд байдал ийм л байсан. Хятад орон ганцаараа дэлхийн нийт нүүрсний олборлолт, хэрэглээний тал хувийг эзэлсээр байна. Үүнийг батлах тодорхой баримтуудыг дурьдвал, sХятад дэлхийн нийт нүүрсний олборлолтын 46 хувийг дангаар гүйцэтгэдэг.

Хятад дэлхийн нүүрсний хэрэглээний 49 хувийг дангаар эзэлдэг.

Хятадын нүүрс олборлолтын хэмжээ АНУ-ынхаас дөрөв дахин их.

,Өнгөрсөн 10 жилд дэлхий дахины нүүрс олборлолт 3.2 тэрбум тонноор нэмэгдсэний 69 хувийг Хятад улс эзэлсэн.

Өнгөрсөн 10 жилд Хятадын нүүрсний хэрэглээ 2.3 тэрбум тонноор өссөн нь дэлхийн нийт өсөлтийн 83 хувь болжээ.

Нүүрс АНУ-ын эрчим хүчний 18 хувийг, дэлхийн нийт эрчим хүчний 28 хувийг бүрдүүлдэг бол Хятад улсын хувьд 70 хувь болдог байна.

                                                                                                                       

 Ж.ЧИМЭГ

builder.mn


URL:

Сэтгэгдэл бичих