Ашиг сонирхлын хуулийн тов тодорхой заалтыг зөрчсөн Э.Бат-Үүлд огцрох хангалттай шалтгаан бүрджээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өөрийн хүү Чулуудайн “Гранд лайн” компанийг Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гүйцэтгэх компанид шалгаруулсан нь хэл ам дагуулж, зарим иргэдийн өргөдлөөр АТГ-т очоод байна. Чингэлтэй дүүргийн иргэн Н.Батсүмбэрэл АТГ-т өргөдөл өгсөн тухайгаа ярихдаа “Аав нь өөрийнхөө гарын үсэгтэй захирамж гаргаж, төрийн мөнгөнөөс хүүдээ өгөх нь ашиг сонирхлын зөрчил мөн гэж үзэж байна” гэсэн байна.
Э.Бат-Үүл 2013 оны тавдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг даргын А/533 тоот захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн орчим гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг өөрийн хүүгийн компанид өгсөн баримтыг АТГ-т өгснөө ч хэлсэн байна. Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн ИТХ томилж, чөлөөлдөг. Тиймээс уг асуудлаар нийслэлийн ИТХ-д хандах бодолтойгоо ч иргэн Н.Батсүмбэрэл ярьжээ.
Харин хүүгийнхээ компанийг дахин төлөвлөлтөд шалгаруулсан асуудлаараа Э.Бат-Үүл хэвлэлд ярилцлага өгөхдөө “Хүү маань бизнесээ хийе, аавынхаа ажилд тусалья” гээд байхаар нь зөвшөөрсөн” гэжээ.
Хүү нь ч, өөрөө ч “ардчилсан нийгэмд амьдарч байгаа тул” болохгүй зүйлгүй гэж бодсоноо ч хэлж. Уг нь бол ардчилсан нийгэмд амьдарч байгаа тусмаа ашиг сонирхлоо эрэмбэлж явах ёстой, үүнийг зохицуулсан ашиг сонирхлын хууль хүртэл байдгийг хотын дарга мэдэхгүй байна гэвэл арай хэтэрсэн хэрэг болох биз ээ.
“Ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүү маань “Аавынхаа ажил, албанаас болоод бизнес хийх эрхгүй болбол хэцүү байна” гэхээр нь “Тийм ч юмуу” гэж бодсон нь миний алдаа байжээ. Үүнийг эхлээд биш, явцын дунд ойлгосон нь миний буруу. Аав нь хотын дарга байдаг, хүү нь барилга барина гэдэг ямар ч зөвтгөл байхгүй юм байна гэдгийг ойлгосон” гэж Э.Бат-Үүл дарга ярьжээ.
Угтаа бол аав нь хотын дарга байхад хүү нь барилга барьж болно шүү дээ. Гагцхүү аав эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, ардчилсан нийгэмд амьдарч байгаагаараа түрий барьж, хүүгийнхээ компанийн талд шийдвэр гаргадаг нь л буруу юм. “Ардчиллынхан” гэж өөрсдийгөө өргөмжлөгчид өчнөөн жил ярьж байж баталсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг захирамж гаргах үедээ Э.Бат-Үүл дарга санаагүй гэвэл ёстой алдас болох биз ээ.
Уг хуулийн ойлголтоор “Хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлдэг. Хувийн ашиг сонирхол гэдэгт хувийн, мэргэжлийн, бизнесийн сонирхлоос гадна хувийн болон ажил төрлийн холбоотой хүмүүсийн сонирхлыг, хамаатан садан, танил талыг ч хамруулж ойлгодог байна .
Өөрөөр хэлбэл, хувийн ашиг сонирхол гэдэг нь тухайн ажилтанд ашиг хонжоо бий болгох, эсхүл хор хөнөөл учруулж болох хүмүүсийн, эсхүл бусдад ашиг хонжоотой, эсхүл давуутай бус байдал бий болгохыг зорьж байгаа тухайн ажилтны сонирхол юм байна. Гэтэл хотын дарга маань хүүдээ давуу байдал олгож, төрийн мөнгөөр бизнесийг нь дэмжсэнээ зөвтгөөд сууж байгаа нь ардчилсан нийгмийн “араншин” лав биш болж таарч байна.
Юм л бол хууль, дүрэм ярьдаг хүн маань өөрийн тушаал, шийдвэрээ “нийгмийн зөвтгөлд” аваачин наахыг оролдож байгаа нь ч дэндүү увайгүй байна.
Нөгөө талаар Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга болохдоо АТГ-т хөрөнгө орлогын болон ашиг сонирхлын мэдүүлэг гаргаж өгсөн байх учиртай. Уг мэдүүлэгтээ хүүгийнхээ нэр дээр байдаг “Гранд лайн” компанийг мэдүүлсэн үү гэдэг асуудал үүснэ. Хэрвээ мэдүүлээгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашиглаж, хүүдээ давуу байдал бий болгосон асуудал нь шууд утгаараа хуулийн хариуцлага хүлээх шийдвэр болжээ. Дээрх хуулийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэжээ.
Харин “ Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох” гэсэн 12 дугаар зүйлд “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэсэн байна. Тэгвэл ашиг сонирхлын уг хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар 29 дүгээр зүйлд “….энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” хүртэл арга хэмжээ авахаар заасан байна.
Э.Бат-Үүл өөртэй нь хамгийн их хамааралтай өөрийн хүүдээ улайм цайм давуу байдал олгож, Гэр хороооллын дахин төлөвлөлтийн ажилд компанийг нь шалгаруулж, дээрх хуулийн 11 болон 12 дугаар зүйлийг зөрчжээ. Тэгэхээр АТГ энэ асуудалд шударга хандвал тэр нийслэлийн Засаг даргаасаа огцроод зогсохгүй төрийн албанд ажиллах эрхээ хасуулах учиртай гэсэн үг.
Г.Гэрэл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ичиж үхмээр юм. Өөрийгөө өмгөөлөөд яриад байхы нь яана ичихгүй, цагаандаа гарчихсийн энэ ардчилсан намынхан. Өөр хүмүүс байсан бол яах бол доо. Н.Энхбаяр дарга , Л.Гансүх сайд нар хэлмэгдсэн. Тэр 2-ын дэргэд арай л улаан цайм юм болж байхад. Одоо тэр баривчилдаг, даалгавар өгдөг АТГ-нь жинхэнэ өөрөө санаачлаад ажлаа хийсэн нь дээр болох байлгүй дээ.
ene sanjignasa n tsagaan tolgoi idej uuj hanasan bol odoo shoron gdg gertee moril neg nasr tsetseg 95 terbumaar suulgaad bhdaa yhv dee!!!ur bas bus zunduu yum idsen tiim ih mungu ni deer suusan hun neg iimerhuu ajil hiisen haragdah heregtei shdee zalit etgeed zavaan novsh shorond oruulah heregtei!!!
uulentseree tyrk ryy zygtaa
Davartsan pizdaa bee.
аймаар ширэн нүүртэй юмаа