М.Батчимэг гишүүний зөвлөх З.Пагмажавын хэргийг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр эх орноосоо урвасан хэмээн үзэж, шүүхээс 16 жилийн хорих ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг Тайвань руу Монгол Улстай холбоотой мэдээлэл гаргадаг байсан нь тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилж дээрх ялыг оноосон байдаг. Гэвч З.Пагмажав уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг энэ сарын 22-нд буюу ирэх пүрэв гаригт хэлэлцэхээр болсон байна.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс л зөвлөхөөр нь ажиллаж байсан нэгэн. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.

Б.Чимэг


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 October 2015

Edgeer tagnuuluudiig sain shalga

Сэтгэгдэл бичих