Эрчүүд Эболагийн вирусийг есөн сар тээдэг

Medical staff working with Medecins sans Frontieres prepare to bring food to patients kept in an isolation area at the MSF Ebola treatment centre in Kailahun

Эрэгтэйчүүд Эболагийн ви ­ русээр халдварласнаасаа хойш есөн сарын хугацаанд нянг үрийн шингэндээ тээж явах боломжтойг тог тоожээ.

Судлаачид Сьерра­ Леонд энэ өвчний халдвар авч, эдгэрсэн эрэгтэйчүүдийг шинжилгээнд оруулсан байна. Тэд халдвар авснаасаа хойш 7­8 сар өнгөрөхөд Эболагийн нянг тээж явсан ч бусдад халдвар дам­ жуулах боломжтой эсэхийг нь тодорхойлоогүй аж.

Халдвар авснаас зургаан сарын дараа өвчтөн эр эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орж, халдвар тараасан тохиолдол өмнө нь бүртгэгдсэн билээ. “Энэ судалгаанаас үзэхэд эд­ гэрсэн өвчтөнүүдийг зургаан сараас нэг жилийн хугацаанд ажиглах шаардлагатай байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эболатай тэмцэх асуудал эрхэлсэн төлөөлөгч мэдэгджээ.

Баруун Африкт 2013 онд дэгдсэн Эбола вирусийн халдварын уршгаар 11 мянга гаруй хүн амь насаа алдсан. Мөн энэ өвчний халдвар авч, эдгэрсэн Шотландын сувилагч бүсгүй Полин Кафферкийн бие нь муудсанаас түүнийг энэ долоо хоногт Лондонд хүргэж, эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих