Дарханы Засаг дарга асан С.Насанбат их хэмжээний авлига авсан хэргээр хоригджээ
Дархан-Уул аймгийн Засаг даргаар саяхныг болтол ажилласан С.Насанбат албан тушаалаасаа буумагцаа авлигын хэргээр шалгагдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Дарханд саатуулагдаад байгаа аж. Аймгийн Аудитын газар шалгалт явуулжээ. Харин шалгалтын дүнг үндэслэн АТГ түүнийг хорьж, шалгаж байгаа юм.
АТГ-аас гарсан ажлын хэсэг өчигдрөөс эхлэн тус аймагт ажиллаж байна. Зөвхөн С.Насанбатыг шалгахаас гадна хамт ажиллаж байсан хүмүүсийг нь байцааж буй аж. Засаг дарга асан С.Насанбат албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн шалгаж байна. Эх сурвалжийн хэлснээр тэрбээр өмнө нь алтны компанитай байсан. Уг компанийнхаа татварыг нуун дарагдуулсан байж болзошгүй, мөн компаниа ажиллуулж байхдаа их хэмжээний авлига өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр байцаагдаж байгаа аж. Түүнчлэн замын тендер будилаантуулсан ч гэсэн асуудал үүсчээ.
Албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн хоригдон шалгагдаад буй С.Насанбат өмнө нь хууль бус томилгоо явуулсан, нийслэлээс дарга нар томилсон, төсвийн хөрөнгөөр байр худалдаж авсан гэх асуудлууд хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан. Энэ мэт асуудлаараа АТГ-т шалгагдаж байсан удаатай.
Хэрэв авлига, албан тушаалын хэрэг нь нотлогдвол 10-20 жилийн ялтай байдаг аж.
М.Төр
Эх сурвалж: Tsenzurgui.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сайн суулгаж хэргийг нь илруулэх хэрэгтэй. Хаянхярваа холбоотой шуу…