Э.Бадар-Ууган аваргынх бүл нэмнэ

Спортын дэгжин хосуудын нэгд зүй ёсоор ордог олимпийн аварга Э.Бадар-Ууганых жил гаруйн өмнөхөн Наранмишээл нэрт бяцхан охиноор бүл нэмж байлаа. Тэгвэл ирэх хавар дахин шинэ хүнээ өлгийдөх аварга тун завгүй явна. Гэргийнх нь хэлснээр жилийн 365 хоногийн талаас илүүг бэлтгэлд гарч, гэртээ ховорхон үзэгддэг аварга одоогоор олимпийн бэлтгэлд гарч буй. Эр нөхрийн хувьд ар гэртээ туйлын халамжтай хариуцлагатай аав эрхэм аварга хел хүнд эхнэрээ халамжлах гэж Эрдэнэтэд гарсан бэлтгэлээсээ чөлөө гуйж суугаа аж. Багаасаа үерхэж гэр бүл болсон залуу хос енөр өтгөн айл болох мөрөөдөлтэй.

Аваргын эхнэр программист мэргэжилтэй Япон хэлтэй гадаадад чамгүй хугацаанд сурч байсан боловсролтой бүсгүй. Нөхрийнхөө спортын амжилтын ард үлэмж зүтгэл нэмдэг гэргий нь хоёр хөөрхөн охин төрүүлсэн. Аварга битүүхэндээ удам залгах хүү хүсэмжилж байгаа бололтой. Тиймээс ойрхон дүү дагуулсан охидоо цэцэрлэгт нь зөөж гэргийгээ бөөцийлөхөөр бэлтгэлийнхээ хажуугаар нилээдгүй хичээх хэрэгтэй болсон байна. Нурууны бэртэлээсээ болж хөнгөн маягийн бэлтгэл хийж буй аварга одоогоор олимпийн эрх авах тэмцээнүүдэд шил дараалан оролцох юм.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


URL:

Сэтгэгдэл бичих