Стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын “Эрдэнэс цагаан суварга” ХХК, ХБНГУ-ын “Аурубис” хувьцаат компани хоорондын зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ, Монгол Улсын “Монголын алт” корпораци болон ХБНГУ-ын “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.
Тус гэрээнд “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Аурубис” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Тим Курт, “Монголын алт” корпораци болон “Ферростаал” компани, “Евро хан” ХХК-ийн хоорондын стратегийн түншлэлийн гэрээнд “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Ферростаал” компанийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Клаус Лескер, “Евро хан” ХХК-ийн ерөнхийлөгч Оливер Шноор нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: